8x100 элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт

   Эрхэм төгсөгч та элсэлтийн ерөнхий шалгалтанд 100% гүйцэтгэлтэйгээр 800 оноо авч, хүссэн мэргэжлээ зөв сонгож, ирээдүйдээ итгэл дүүрэн хөл тавиарай. Амьдралынхаа анхны томоохон шалгуур болох элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилт гаргах зорилго тээн хамгийн ашигтай, хамгийн үр бүтээлтэй хөрөнгө оруулалтыг өөртөө хийцгээе.

   Сургалт “8Х100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд” номын 3 дахь цувралын цоо шинэ тестүүдээр явагдах бөгөөд, хичээлийг уг номын зохиогчид явуулна. Сургалтанд элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авах хүсэлтэй, тийм чадвартай сурагчдыг шалгаруулж авах бөгөөд ердөө 30 сурагч хамрагдана.

   Сургалт өдөр бүр 4 цагаар, 22 хоног үргэлжлэх бөгөөд нийт 88 цаг үр бүтээлтэйгээр өрсөлдөж, уралдах зарчмаар явагдана.

   Сургалтын туршид хамгийн өндөр оноо цуглуулсан эхний 1 сурагч 400000 төгрөгийн шагнал, хоёр дахь сурагч 200000 төгрөгийн шагнал авна.

   Өрсөлдөөнтэй, сонирхолтой, ашигтай цорын ганц сургалтанд та амжиж бүртгүүлээрэй.

   Сургалтын явц:

1.   Эхний 90 минут – Тестийн А хувилбарын шалгалт
2.   Дараагийн 90 минут – Шалгагдсан тестийн бүх бодлогын бодолт, оновчтой арга, зөв хариуны сонголт
3.   Үлдсэн 60 минут – Хоцрогдсон болон орхигдсон сэдвүүдийн хоцрогдол арилгах хичээл
4.   Гэрийн даалгаварт – Танхимд ажилласан тестийн Б хувилбарыг ажиллаж маргаашийн хичээлд ирэхдээ хураалгана.

   Танхимын болон гэрийн даалгавраар хийгдсэн тестийн дүнгүүдийг www.8x100.mn сайт дахь мэдээллийн санд хадгалан үлдээж, сургалтын явцад танилцуулж, сургалтын төгсгөлд нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо цуглуулсан хоёр сурагч дээр дурьдсан шагналаар шагнагдана.

   Бүртгэл:

1.  www.8x100.mn сайтаар онлайн бүртгэл явагдах бөгөөд овог нэр, холбогдох утасны дугаар, хариу хүлээн авах e-mail хаяг, буцах банкны дансыг үнэн зөв бөглөнө.
2.  Бүртгэл доор дурьдах банкны дансанд шилжүүлсэн төлбөрийн хуудасны дугаар оруулснаар баталгаажна.
3.  Сургалтын төлбөр болох 250000 төгрөгийг Худалаа хөгжлийн банкны 473006352 (Сэлүүн санаа ХХК) тоот дансанд тушаана.
4.  Гүйлгээний утга: Овог нэр, Регистрын дугаар, 8Х100 Сургалт гэж бөглөнө.
5.  Сургалтанд хамрагдах боломжгүй болон шалгуурт багтаагүй сурагчийн төлбөрийг буцаан олгоно.

Бүртгэл: 2015.01.20 – 2015.01.25
Сургалт: 2014.01.26 – 2014.03.06

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/Seluunsanaa, 99010630, 91180910 дугаараас тодруулна уу?