Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги нэг хичээлийн жилд 35 долоо хоног хичээлэлдэг бөгөөд 7 хоног бүр 1 тестийг А, Б хувилбараар нь ажиллаж, жилийн турш өөрийгөө сорин бэлтгэх боломжийг энэхүү ном танд олгоно гэдэгт итгэлтэй байна.
Бүх тестийн хариу энэхүү цахим хуудсанд нийтлэгдсэн бөгөөд энэ нь тест бүрийг бүрэн ажиллаж дууссаны дараа өөрийгөө дүгнэн, хувилах боломжийг бүрдүүлнэ. Дээрх сайтад та өөрийн бодсон тестийн хариуг бөглөж, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаагаа тодорхойлж болохоос гадна, бүртгүүлсэн тохиолдолд жилийн турш өөрийн ахиц, түвшингийн өөрчлөлтийн статистик мэдээллийг графикаар харах боломжтой болох юм.
Энэхүү номыг математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх сургуулиудын багш нар хамтран гадаад эх сурвалж болон Б. Энхболд, Ч. Баасанжав – Математикийн тестүүд, 2005; А. Мекей, Л. Өвгөн, Р. Гончигдорж, П. Энхболд - Их дээд сургуульд элсэгчдэд тусламж – Математик, 1984 номууд; олон арван шавь нарын нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтээсэн бөгөөд цоо шинэ тестүүдээс бүрдсэн гэдгийг тодотгоход таатай байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 100 хувь гүйцэтгэлтэйгээр 800 оноо авах алтан боломж сурагч бүрд бий гэдгийг хэлэхийн сацуу, ажил амьдралын анхны томоохон сорилтоо сэтгэл дүүрэн өгөхийг нийт төгсөгчиддөө хүсье.
Бүртгэлтэй хэрэглэгч нэвтэрч орсон бол дүн мэдээллийн санд хадгалагдана.
Танилцуулгын тест нь 8х100 номны тестүүдээс үнэ төлбөргүй ажиллах боломж юм.
Онлайн тестийн уралдаан нь улсын хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчид өөрийн амжилтыг нийт оролцогчдын амжилттай харьцуулж дүгнэх боломжийг олгоно.