Онлайн сургалт
Онлайн сургалт
2018-09-16
8x100 сургалтын төв 5 жилийн ойгоо тохиолдуулан ЕБС-ийн сурагчид, төгсөгчдөд зориулан ОНЛАЙН СУРГАЛТ-ыг эхлүүлж байна. 

Онлайн сургалт нь ОНЛАЙН ХИЧЭЭЛҮҮД ба ОНЛАЙН СОРИЛУУД гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 

ОНЛАЙН ХИЧЭЭЛҮҮД нь 6-12-р ангийн алгебр, геометр, магадлал статистикийн бүх сэдвүүдийг хамрах ба сэдэв тус бүр нь онол, жишээ, даалгавраас бүрдэнэ. Энэ хичээлүүдийг дундаас дээш ангийн сурагчид ашиглах боломжтой.

ОНЛАЙН СОРИЛ нь 9-р сараас эхлэн дараа жилийн 5-р сар хүртэл үргэлжлэх ба нийт 27 сорилтой. Сорил тус бүр ЭЕШ-тай ойролцоо түвшинтэй байхаар зохиогдох бөгөөд сурагчдыг ЭЕШ-д системтэй, тасралтгүй, бодит үр дүнтэй, өрсөлдөөнтэй байдлаар бэлдэх боломжийг олгоно. Түүнээс гадна тэргүүлсэн 3+37 сурагчийг өндөр шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна. Сорил тус бүр бодолттой байх бөгөөд сорил явагдсны маргааш өдөр бодолттой танилцах боломжтой болно. 

Өнгөрсөн жилийн туршилтын ОНЛАЙН СОРИЛД тэргүүлсэн 4 сурагч математикийн хичээлээр 800 оноо авсныг мэдэгдэхэд таатай байна.

ОНЛАЙН СОРИЛ УРАЛДААНЫ ЖУРАМ

Нэг. Зорилго

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчдын мэдлэг, чадварыг сайжруулж, дадлагажуулах. Улмаар сурагчдад хүссэн сургууль, мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгоос гадна оюутан, сурагчдын хэрэгцээнд чухал шаардлагатай эд зүйлсийг өөрийн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлээр олж авах, урамшан зоригжих, амжилтын амтыг мэдрүүлэх зорилготой юм.

Хоёр. Хамрах хүрээ

Сорил уралдаанд аль ч насны ямар ч хүн оролцох боломжтой. (Эцсийн шалгаруулалтад зөвхөн ЕБС-ын 12-р анги ба түүнээс доош ангийн сурагчид оролцоно.)
 
Гурав. Уралдааны явц
 
Онлайн сорил уралдаан нь 2018 оны 9-р сараас 2019 оны 5-р сарыг дуустал 9 сарын турш үргэжлэнэ. 
Сар бүр 3 удаагийн сорил явагдах ба 1 удаагийн сорил нь үнэ төлбөргүй байна.  
Нийт 27 сорил явагдахын 25 нь онлайн хэлбэрээр зохиогдоно. Үлдсэн 2 сорилыг 2019 оны 5-р сард хамгийн их оноо цуглуулсан сурагчдын дунд явуулна. 
Сорил тус бүр нь заагдсан хуваарийн дагуу яг цагтаа эхэлж, цагтаа дуусна (Улаанбаатарын цагаар). 
Сорилоос хоцорсон тохиолдолд нөхөх боломжгүй.
 
Дөрөв. Бодлого сонголт
 
Онлайн Сорил нь ерөнхий боловсролын агуулгын хүрээнд, ЭЕШ-ын түвшинтэй ойролцоо байхаар зохиогдоно. 
Сорил тус бүр 36 сонгох, 4 нөхөх бодлоготой байх ба бодлогууд хүндрэх зарчмаар дарааллана. 
Бодлогуудыг 8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд 1-3 номууд, гүнзгий сургалтын материалаас болон шинээр зохиож тавигдана.
 
Тав. Бүртгүүлэх
 
Бүртгэл төлбөртэй ба төлбөргүй гэсэн 2 хэлбэрээр хийгдэнэ. 
 
Төлбөргүй бүртгэлтэй хэрэглэгч сар бүр 1 удаа үнэ төлбөргүйгээр сорилд хамрагдаж болно. Гэвч бодолт болоод ОНЛАЙН ХИЧЭЭЛүүдэд хандах эрхгүй байна. 
Төлбөртэй буюу гишүүнчлэлийн эрхтэй хэрэглэгч хичээлийн жилийн турш энэ сайтын бүхий л контентэд чөлөөтэй нэвтрэх ба ОНЛАЙН УРАЛДААНД оролцож шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болно. (Жилийн төлбөр 50000₮)
 
Нийт 27 сорил, бодолт, уралдаан
6-12-р ангийн алгебр, геометрийн бүх сэдвийн хичээл, жишээ бодлого, даалгавар 
 
Бүртгүүлэхдээ мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай. Уралдаанд тэргүүлэгчдийн иргэний үнэмлэх, хувийн хэргийг шалгаж, тулгах тул овог, нэр, регистрийн дугаар үнэн зөв байх ёстой. Мөн и-майл, утасны дугаараар шинэ мэдээлэл очих тул анхаараарай...
 
Зургаа. Төлбөр төлөх
 
Гишүүнчлэлийн эрх авагч нь жилийн төлбөр болох 50000₮-г дараах байдлаар төлж болно. 
 
Хаан банкны кардаар шууд төлөх
Худалдаа хөгжлийн банк 473006353 /Сэлүүн Санаа ХХК/
Хаанк банк 5011325668 /Ж. Мөнхбат/

Анхааруулга. Дансаар шилжүүлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр РЕГИСТРийн дугаараа бичих.
 
Долоо. Дүгнэх
 
Уралдааны тэргүүн байрын төлөө өрсөлдөгч нь хамгийн багадаа 20 сорилд оролцсон байх ёстой. 
Уралдаанд оролцогчдийг хамгийн өндөр оноотой 20 сорилын дундажаар эрэмбэлж, жагсаана. 
Нийт 25 сорил явагдсны дараа хамгийн их оноо цуглуулсан 40 сурагчийг эцсийн шалгаруулалтад оруулах ба эндээс шалгарсан 20 сурагчийг дахин 1 сорилоор дүгнэж 1-3-р байр эзлүүлнэ.
 
Найм. Шагнах

Уралдаанд тэргүүлсэн 40 сурагчийг 8x100 сургалтын төвөөс мөнгөн шагналаар шагнах ба дараагийн шалгаруулалтад оролцох эрх олгоно. 

Эцсийн сорилд тэргүүлсэн 3 сурагчийг дараах шагналуудаар шагнаж урамшуулна.

 
Уралдааны тэргүүн байр – iPhone XR 64gb утас
Дэд байр – DELL Inspiron 15 Intel® Core™ i3 зөөврийн компьютер
Гуравдугаар байр – APPLE iPad Retina таблет
 
Ивээн тэтгэгчид нэмэгдсэн тохиолдолд эдгээр шагнал нэмэгдэх эсвэл дараа дараагийн байруудыг шагнах боломжтой болно.

ОНЛАЙН СУРГАЛТ

ОНЛАЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН

1-р байр

iPhone X


Oнлайн сорилын сүүлийн шалгаруулалтад түрүүлсэн нэг сурагчид

дэлгэрэнгүй...
3-р байр

iPad Retina


Oнлайн сорилын сүүлийн шалгаруулалтад 2-р байр эзлэсэн сурагч

дэлгэрэнгүй...
2-р байр

Dell Inspiron


Oнлайн сорилын сүүлийн шалгаруулалтад 3-р байр эзлэсэн сурагч

дэлгэрэнгүй...