8x100-2 танилцуулга
8x100-2 танилцуулга
2017-11-03
8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд 2 номыг танилцуулж байна. Математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон энэхүү ном математикийн хичээлийн агуулгыг бүрэн хамрах бөгөөд ЭЕШ-д ирж болох бүхий л төрлийн бодлогуудыг өөртөө багтаасан цоо шинэ, чанартай тестүүд бүхий ном юм. А, Б хувилбартай 50 шалгалтын материалтай. А хувилбарт ажилласнаа Б хувилбартаа давтах маягаар ажиллана.

Манай номын бас нэг давуу тал нь бодсон тестээ онлайнаар шалгах боломжийг бүрдүүлсэнд оршино. Сурагчид сонгосон шалгалтыг материалыг 90-100 минут ажиллаад, хариултын хуудсыг бөглөж, улмаар www.8x100.mn сайтруу орж өөрийн бодсон тестээ шалгуулна. Ингэснээр, зөв бодсон болон алдаа бодлогууд ШАР, УЛААН өнгөөр ялгарах ба гүйцэтгэлийн хувь, үнэлгээ, өнгөрсөн онуудын ЭЕШ-тай харьцуулсан АНХНЫ ХЭМЖЭЭСТ ОНОО-гоо харж болно. Видео зааврыг https://goo.gl/fn27AX линкээр үзнэ үү.

Математикийн багш нарын хувьд сурагчдын шалгалтын материалыг хормын төдийд автоматаар шалгаж, дүнгийн хүснэгтийг хэвлэж авах боломж бүрдэнэ. Ингэснээр шалгалтын материал бэлтгэх, засах, дүгнэх, нэгтгэх зэрэг цаг хугацаа ихээр зарцуулах хөнгөвчилж, өөртөө болон шавь нартаа зарцуулах илүү цагийг гаргаж чадна. Багш нарт зориулсан видео танилцуулга https://goo.gl/nNw1cj, БҮРТГҮҮЛЭХ зааврыг https://goo.gl/589piI линкээр орж үзээрэй...

8x100 номуудын зохиогчид нь улс, нийслэлийн шилдэг математикчид байдаг бөгөөд математикийн олимпиадад тэргүүлж оролцдог багш нар юм.

Онлайнаар өөрийгөө шалгах зааварчилгааг дараах видеоноос үзнэ үү.