8x100 - I номын танилцуулга
8x100 - I номын танилцуулга
2017-06-12
8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд цувралын 1-р дэвтэр шинэчлэгдэж хэвлэгдсэн байгаа. Уг ном нь ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлийн агуулгыг суурь мэдлэгийн түвшинд бүрэн хамарсан бөгөөд хоцрогдол арилгах, мэдлэгээ бататгах, тест бөглөх чадвар болон хурдаа нэмэгдлүүлэх чиглэлээр ашиглахад нэн тохиромжтой.

25 тесттэй бөгөөд тус бүрдээ А, Б хувилбартай тул шинээр сурсан болон сэргээн санасан мэдлэгүүдээ Б хувилбар дээр нь бататгаад явах боломжтой.

Мэдээж, автоматаар өөрийгөө шалгуулуулах www.8x100.mn цахим системтэй холбогдсон байгаа.

Тус номыг танилцуулах зорилгоор 1А,Б болон 25А,Б хувилбаруудыг үнэгүй татаж авахаар оруулж байгаа бөгөөд автоматаар шалгуулж, цаг хэмнэх боломжуудыг олгож байна. Та дараах зааврын дагуу тестээ татаж аваад өөрийгөө (сурагчдаа) хялбархан шалгаж болно.

 

1. ТАНИЛЦУУЛГЫН ТЕСТ ТАТАЖ АВАХ

Дурын интернет хөтчийг ашиглан http://8x100.mn/file/FREETEST-1.pdfhttp://8x100.mn/file/FREETEST-2.pdf  линкээр тестүүдээ татаж авах бөгөөд таны компьютерт Adobe Reader суусан байх шаардлагатай. Хэрэв татсан файл нээгдэхгүй бол ​ энд дарж Adobe reader суулгана уу.

2. ШАЛГАЛТ АВАХ

Татаж авсан шалгалтын материалаа сурагчдын тоогоор хувилж тараана. (Энэ нь танилцуулгад зориулагдсан материал учир хувилж, олшруулж болох бөгөөд зохиогчийн эрхийн тухай хуульд ямар нэгэн байдлаар харшлахгүй!) 
Шалгалтын материал маш хөнгөн зохиогдсон тул сурагчдын түвшинг харгалзан 40-60 минут бодуулна.

3. ШАЛГАЛТЫГ ДУУСГАХ

Шалгалт дууссаны дараа сурагчдаар бөглөх хэсгийг будуулаад, таслах хэсгээр тасалж авах ба овог нэр, анги бүлэг, хувилбар хэсгүүдийг бүрэн бөглүүлнэ.

4. Та сурагчдын бөглөсөн хариултын хуудсыг хурааж авсан байх ба эдгээрийг www.8x100.mn сайтыг ашиглан ердөө 15-20 минутын дотор автоматаар бүрэн засч дуусаад дүнгийн хүснэгтийг хэвлэн авах боломжтой болно.

 

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ АВТОМАТААР ШАЛГУУЛАХ

www.8x100.mn сайтын нүүр хуудас ингэж харагдана. Эдгээр тестүүд нь 1-р номын танилцуулга тест учир шалгуулахдаа  1 товчийг дарна. Ингэснээр дараах цонх гарна. 

Энэ цонхны шалгах товч буюу -г дарснаар шалгах горимд шилжиж, дараах цонх гарна. 

Энд тестийн хувилбар, сурагчийн нэрийг сонгоод хариултуудыг оруулж өгнө. Хариултыг оруулж дууссаны дараа БОДОХ товчийг дарснаар тухайн сурагчийн зөв болон буруу бодсон бодлогууд тодорно. ШАР өнгө нь зөв, УЛААН өнгө нь буруу бодсон бодлогыг илтгэнэ.

Харин, арын хэсэгт сурагчийн гүйцэтгэлийн хувь болон үнэлгээ, өнгөрсөн онуудын ЭЕШ-тай харьцуулсан харьцуулалт гарч ирнэ.


Энэ мэтчилэн сурагч бүрийг оруулна. Бүх сурагчийн дүнг оруулж дууссаны дараа СТАТИСТИК буюу        товчийг дарснаар дүнгийн хүснэгт автоматаар гарна. Энэ хүснэгт таны бүртгэлд хадгалагдаад үлдэх учир хэзээ ч, хаана ч хэвлээд авах боломжтой.

Эдгээрийг гүйцэтгэхийн тулд та бүртүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэх болон бусад зааврыг нүүр хуудасны доор байрлах видеонуудаас эсвэл  
https://goo.gl/nNw1cj, https://goo.gl/589piI линкүүдээр орж үзнэ үү.