Хоцрогдол арилгах сургалт 2017
Хоцрогдол арилгах сургалт 2017
2017-10-04
3 сарын хугацаанд VII-XII ангийн математик, геометрийн хичээлийн бүхий л сэдвийг эхнээс нь дуустал заах ХОЦРОГДОЛ АРИЛГАХ сургалтыг танилцуулж байна.

Улсын хэмжээнд хамгийн ихээр хэрэглэгдэж буй "8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд" номыг мэдэхгүй багш, хэрэглэдэггүй сурагчид цөөн болжээ. Уг номын дэргэдэх албан ёсны энэхүү сургалт нь Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлтгэх чиглэлээр тасралтгүй 5 жил ажиллаж байгаа бөгөөд амжилт, чанараа ЭЕШ-н дүнгээр бататган харуулсаар байна. 

Улсын хэмжээнд жил бүр 36'000-аас доошгүй сурагчид ЕБС төгсөж байгаа боловч тэдний дийлэнх хувь математикийн хичээлд хоцрогдолтой байдаг. Эдгээр сурагчдад зориулан эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу өндөр ачаалалтай хичээллэж, хоцрогдолыг бүрэн арилгах зорилготой ХОЦРОГДОЛ АРИЛГАХ сургалтдаа элсэлт авч эхлээд байна. Энэ хичээлийн хувьд хоёр удаа элсэлт авах бөгөөд эхнийх нь одоо 2017.10.16 эхлэсэн бөгөөд тус сургалтад хамрагдсан сурагчид одоо ҮНДСЭН ангид амжилттай элсээд байна. 

Хоёр дахь ээлжийн ангиа 2018.02.28-нд эхлүүлэхээр болсон бөгөөд хөтөлбөрийг шахаж 2 сард багтааж заахаар шийдсэн болно. Ингэснээр ЭЕШ болохоос өмнө АНХАН болон ҮНДСЭН шатны сургалтуудад суралцах хугацаа гарч ирнэ.

ЭЕШ-д 650+ оноо авахыг хүссэн сурагчид үүнээс хойшлох хугацаа үгүй юм.

Төгсөх ангийн хоцрогдолтой сурагчдад зориулсан уг сургалт нь 3 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу өндөр ачаалалтайгаар хичээллэн хоцрогдолыг үндсэн мэдлэгийн түвшинд арилгаж ЭЕШ-д бэлтгэх эхлэлийг тавина. 

Хичээлийн хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн математик, геометрийн бүхий л сэдвүүд багтсан бөгөөд дээрх дарааллын дагуу хичээллэнэ. 

Сургалтад ердөө 15 сурагчийг элсүүлэх бөгөөд түвшин тогтоох шалгалт авахгүй боловч хичээл завсардуулахгүй (таслахгүй, хоцрохгүй, чөлөө авахгүй) гэсэн амлалтын дагуу бүртгэж авна.

Дийлэнх сурагчид ЭЕШ дөхүүлээд бэлдэнэ гэсэн бодолтой байдаг нь маш том алдаа бөгөөд математикийн хичээлийн 3-4 жилийн хичээлийг нөхөж судлахад багагүй цаг ордог юм.  Хэрэв та хоцрогдолтой сурагчид маш эртнээс хоцрогдолоо арилгаад, дараа нь мэдлэгээ бататгах дараа дараагийн шатны сургалтуудад суух хэрэгтэй. 

Манай сургалтын танилцуулга, амжилт чанарын тухай видеог үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77115400, 99905400, 99010630, 88872701 дугаараас болон www.facebook.com/s8x100 хуудсаар аваарай.

Манай сургалт Модны 2-т, Монгени сургуулийн зүүн урд, Мон-Алтиус 72А байр, 101 тоотод байрладаг бөгөөд бүртгүүлэх сурагчид биеээр ирж бүртгүүлнэ. Сарын төлбөр 250000 төгрөг.