Зуны сургалт | 2019
Зуны сургалт | 2019
2019-06-14
8x100 элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн сургалт зуны сургалтаа зарлаж байна. Уг сургалт 2019.06.20-оос эхлэж 2019.07.09 хүртэл эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Бүртгэл 2019.06.19 хүртэл явагдах бөгөөд анги тус бүрд 18 сурагч бүртгэнэ.

Манай сургалтын төв нь 2013 оноос эхлэн тасралтгүй 6 жилийн турш элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа бөгөөд ЭЕШалгалтад хангалттай өндөр дунджийг үзүүлсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд 800 оноотой 1 сурагч, 700+ оноотой 15 сурагч, 600+ оноотой 120 гаруй сурагчийг бэлтгэжээ. Нийт 230 гаруй сурагч бэлтгэснээс 97% хувь нь 500+ оноотой байсныг Боловсролын Үнэлгээний Төвийн цахим хуудасны мэдээллээс дүгнэж байна.

 

1
800 оноо
15
700+ оноо
120
600+  оноо

 

 

Тухайн жилийн ЗУНЫ СУРГАЛТ-д хамрагдсан сурагчдаас 5 нь 700+ оноотой шалгагдсан байгаа нь эртнээс бэлтгэсэн сурагчид өндөр амжилт гаргадгийн илэрхийлэл юм.

 

Бид, ирэх хичээлийн жилийг угтсан зуны сургалтын 2 дахь ээлжээ зарлаж байгаа бөгөөд ЭЕШ-д бэлтгэх,  Дунд ангиудын хоцрогдол арилгах, Бага ангийн математик чиглэлүүдээр сургалтаа явуулна.

 

 

ЭЕШ анхан шатны ангийн хөтөлбөр нь 6-12-р ангийн математик, геометрийн хичээлийн агуулга бүхий тестийн сургалт + МАГАДЛАЛ, СТАТИСТИК, ИЛТГЭГЧ БА ЛОГАРИФМ, ТРИГОНОМЕТРын бүлэг сэдвүүдийн хичээлтэй. Календарчилсан хөтөлбөрийг доор оруулсан болно. Сургалтын төлбөр 250000төг.

 

ТЕСТИЙН СУРГАЛТ
6-12-р ангийн математик, геометрийн агуулга
+
ОНОЛЫН СУРГАЛТ
Логарифм, Магадлал, Статистик, Тригонометр

 

ЭЕШ хүртэл үнэ төлбөргүй сурах боломж: Манай сургалт нь АНХАН, ҮНДСЭН, ГҮНЗГИЙ шатуудтай. Зуны сургалт нь АНХАН шатаар тооцогдох бөгөөд амжилттай төгсвөл ҮНДСЭН шатад шууд элсэн орно. Энэ мэт шат бүрд амжилттай суралцаж, дараагийн шатад элсэнэ. Хэрэв ГҮНЗГИЙ шатыг сайн дүнтэйгээр төгсөж чадвал ЭЕШ хүртэл үнэ төлбөргүйгээр 800 онооны төлөө бэлтгэгдэх FREE PLUS ангид орно.

Ж. Мөнхбат, Олонлог сургууль | 8x100 номуудын зохиогч

Ш. Доржсэмбэ, МУБИС | 8x100 номуудын зохиогч

 

Манай сургалтын танилцуулга болоод өмнөх онуудын амжилт чанарын тухай доороос үзнэ үү.

 

Өнгөрсөн оны ЭЕШ-д үзүүлсэн амжилттай доорх зураг дээр дарж танилцаарай.

 
8x100 Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн сургалтын ҮНДСЭН АНГИ нь 2013 оноос эхлэн амжилт, ололтоор дүүрэн хичээллэсээр байна. Үндсэн сургалтын төгсөгчид маань ЭЕШ-д 650+ оноо дундажладаг жишиг тогтсон бөгөөд жил бүрийн ЭЕШ-ын дундаж гүйцэтгэлээс 2,5 дахин өндөр оноо авч байгаа нь уг сургалтын чанарыг илтгэнэ.
 

 

Үндсэн сургалтад Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас олон арван сурагчид ирж амжилттай суралцаж байсан бөгөөд тухай орон нутагтаа ЭЕШ-ын гүйцэтгэлээр эхний 5 байранд эрэмбэлэгдэж иржээ. (2017 оны ЭЕШ-ын товч тайланг https://goo.gl/jjzoSu линкээр орж үзнэ үү.)

 

 

2015-2016 оны хичээлийн жилд манай сургалтын сурагчид ЭЕШ-д үнэмлэхүй амжилтуудыг үзүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр оноотой эхний 100 сурагч дотор манай сургалтын 15 сурагч багтаж байсан нь сургалтын чанар, чансааг батлан харуулна.

 

Сурагчдын гүйцэтгэлийн хувийг тархалтаар нь тооцвол манай сургалт нь улсын хэмжээн дэх нийт сурагчдын 10%-д багтаж байгааг дараах үзүүлэлтээс харж болно.

 

 

Манай сургалт нь сурч, мэдэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, идэвхи санаачлагатай сурагчдын зорин ирдэг сургалт бөгөөд зөвхөн ЧАНАР-ыг амладагаараа онцлогтой. Сарын турш өдөр бүр 3-4 цаг (хичээлийн цагаар 4.5-6 цаг) хичээллэдэг бөгөөд сард 66-88 цагийн өндөр ачаалалтайгаар хичээллэдэг сургалт юм. Төлбөрийн хувьд сарын 250000 байдаг нь 7 хоногт 2-3 удаа цөөн цагаар ордог бусад сургалтын төвүүдтэй харьцуулахад хямдханд тооцогдоно. Хамгийн гол нь түвшингөө зөв тодорхойлсон сурагчдад 100% чанар амладагаараа бахардаг билээ.

 

 

Цэвэр тохилог орчинд сурч, мэдэхийн хүслэн тээсэн идэвхи, зүтгэлээр дүүрэн сурагчидтай мөр зэрэгцэн хичээллэхийг урьж байна.

 

 

Энэхүү сургалт нь Математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх 1, 11, 31, Олонлог, Орчлон, Эхлэл зэрэг сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон 8x100 номын дэргэдэх албан ёсны сургалт бөгөөд өөрийн ном, сурах бичиг, тараах материалтай цор ганц сургалтын төв билээ.

 

 

Дээрх багш нар нь нийслэл, улсын математикийн олимпиадын медальтай багш нар байдаг бөгөөд аливаа сэдвийг үндсээр нь заахыг эрмэлздэг, онолын өндөр түвшиний мэдлэгтэй шилдэг багш нар юм.

 

 

Төгсөөд оюутан болсон сурагчид маань ирж багшаасаа зөвлөгөө авч, их сургуулийн хичээлүүдээ тайлбарлуулахын зэрэгцээ дүү нартаа зааж сургах ажилд тусладаг.

 

 

Манай ном, сургалтын аргыг гадаад оюутнууд ч ашиглаж клуб ажиллуулдаг тухай мэдээ ирсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүйг https://goo.gl/Y4W3cY линкээр үзнэ үү.

 

 

ЭЕШ-д бэлтгэх АНХАН болон ҮНДСЭН сургалтууд нь өдөр бүр ЭЕШ-ын түвшинтэй дүйцэхүйц шалгалт авдаг нь сурагчдыг өөрсдөөр нь бодуулах, шалгалт өгөх дадалд сургадаг бөгөөд чадахаасаа чадахгүй хүртэлээ нухсан бодлогуудаа дараа нь багшаар тайлбарлуулахад илүү ойлгож авах боломжийг бүрдүүлдэг.

 

 

Үндсэн сургалт ДАВАА-БААСАН гаригуудад өдөр бүр 17.00-21.00 цагт, Анхан шат нь мөн өдөр бүр 14.00-18.00 цагт хичээллэнэ.

 

 

Сурагчдаа чанартай сургах зорилгыг эрхэм болгодог манай сургалтын тухай илүү дэлгэрэнгүй танилцуулгыг дараах видеоноос үзээрэй... Багш нараа сурагчиддаа, Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ, Ах эгч нараа дүү нартаа дуулгаарай...

 

АНХААРУУЛГА. Дараа жил ЭЕШ болохгүй, сургуулийн дүнгээр их, дээд сургуулиудад элсэхээр болсон гэх мэдээлэл тарсан байна. Энэ мэдээлэл ташаа болохыг Боловсролын Үнэлгээний Төвөөс албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шинэчилсэн журмаар хичээлүүд нэмэгдэхээр болсныг манайд албан ёсоор тайлбарласан болно.

2018 оны ЭЕШ-ын тайланг дараах линкээр үзээрэй. 
http://8x100.mn/newsread/?v=34173cb38f07f89ddbebc2ac9128303f