Нэг өдрийн сургалт
Нэг өдрийн сургалт
2017-11-24
Манай сургалтын төв бямба гариг бүр НЭГ ӨДРИЙН СУРГАЛТ нэртэй сургалтыг зохион байгуулж эхлээд удаагүй байна. Уг сургалт нь тухай сонгогдсон сэдвийг нэг өдрийн дотор багтааж эхнээс нь дуустал заадаг юм. Энэ нь, ямар нэг байдлаар тухайн сэдэв дээр хоцрогдож, ойлгоогүй үлдсэн сурагчдын хувьд нэн тохиромжтой бөгөөд үр дүн өндөртэй сургалт болох нь харагдаад байна.

Сургалтыг бямба бүрийн 11.00-17.00 цагийн хооронд явуулах бөгөөд онолын мэдлэг заагдсны дараа тухай сэдэвтэй холбоотой бүхий л төрлийн янз бүрийн бодлогуудыг бодож, мэдлэгээ бататгах зарчмаар хичээллэдэг. Туршилтын буюу эхний 3 хичээл нь ТРИГОНОМЕТР, ИНТЕГРАЛ, МАГАДЛАЛ байсан бол цаашдаа дараах хуваарийн дагуу хичээллэнэ. 

 

 

Огноо Бүлэг Сэдэв   Хамрах хүрээ
2017.11.25 Магадлал Үзэгдэл, үзэгдэл дээрх үйлдлүүд   9-12-р анги
Магадлалын тодорхойлолтууд  
Комбинаторик  
Комбинаторик ба магадлал  
Магадлал дээрх үйлдлүүд  
Нөхцөлт магадлал  
Бүтэн магадлал, Бейсийн томьёо  
Бернуллийн томьёо  
         
2017.12.02 Модультай тэгшитгэл ба тэнцэтгэл биш Абсолют хэмжигдэхүүн   7-12-р анги
Модультай тэгшитгэлүүд  
Модультай тэнцэтгэл бишүүд  
Модультай функцийн график  
Модультэгш тэг, тэн.биш-г графикаар бодох  
         
2017.12.09 Квадрат функц Квадрат функц, түүний график   7-12-р анги
Квадрат тэгшитгэл  
Виетийн теорем  
Квадрат тэнцэтгэл биш  
         
2017.12.16 Функц Функц, түүний тухай ойлголт   8-12-р анги
Функцийн график  
Графикийн хувиргалт  
Давхар функц  
Урвуу функц  
Тэгш ба сондгой функц  
         
2017.12.23 Иррациональ тэгшитгэл, тэнцэтгэл биш Язгуур   9-12-р анги
Иррациональ функцийн тодорхойлогдох муж  
Иррациональ тэгшитгэл 1-4-р хэлбэр  
Иррациональ тэнцэтгэл биш 1-5-р хэлбэр  
         
2018.01.06 Илтгэгч, Логарифм Илтгэгч, зэрэг   8-12-р анги
Логарифм  
Илтгэгч ба Логарифм тэгшитгэл  
Илтгэгч ба Логарифм тэнцэтгэл биш  
         
2017.01.13 Дараалал Дараалал, дараалал өгөх аргууд   9-12-р анги
Арифметик прогресс  
Геометр прогресс  
Арифметик болон геометр прогрессийн хавсарсан бодлого  
         
2017.01.20 Хязгаар Дарааллын хязгаар   9-12-р анги
Функцийн хязгаар  
Гайхамшигт хязгаарууд  
         
2018.01.27 Уламжлал Уламжлалын тодорхойлолт   10-12-р анги
Уламжлал авах дүрмүүд  
Давхар функцийн уламжлал  
Шүргэгчийн тэгшитгэл  
Функцийн өсч буурах завсар  
Экстремумийн цэгүүд  
Завсар дээрх ХИ ба ХБ утгууд  
         
2018.02.03 Тригонометр Тригонометрийн тойрог   11-12-р анги
Тригонометрийн функцүүд  
Тригонометрийн адилтгал, хувиргалт  
Тригонометрийн урвуу функц  
Тригонометрийн тэгшитгэл  
Тригонометрийн тэнцэтгэл биш  
         
2018.02.10 Интеграл Тодорхой биш интеграл   12-р анги
Интеграл бодох дүрмүүд  
Орлуулах арга  
Хэсэгчлэх арга  
Тодорхой интеграл, түүний чанарууд  
Дүрсийн талбай олох  
Эргэлтийн биеийн гадаргуу, эзэлхүүн олох  
         
  Бусад Индукц   10-12-р анги
Бином  
2 хувьсагчтэй тэнцэтгэл биш  

 

Өмнө заагдсан сэдвүүд

    

КВАДРАТ ФУНКЦ, ТҮҮНИЙ ГРАФИК, ВИЕТЫН ТЕОРЕМ сэдвийн өөрийгөө сорих материал

Хэрэв дараах бодлогуудыг нэг бүрийг нь 15 секундын дотор бодож чадаж байвал уг сэдэв дээр өөрийгөө хангалттай гэж үзэж болно. Өөрийгөө шалгаад үзээрэй... 

http://8x100.mn/apanel/news/pdf/1512631105_QuadraticFunctionBT-1.svg