800 онооны шагнал
800 онооны шагнал
2018-09-14
Манай сургалт жил бүр сурагчдынхаа хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэх, урамшуулах зорилгоор  ЭЕШ-д 800 авсан сурагчдыг мөнгөн шагналаар шагнах амлалт өгдөг.

Энэ жилийн хувьд Математикийн хичээлээр 98%-н гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан Б. Мөнхжинд сургалтаас амласан мөнгөн шагнал болох 500000₮-г гардуулан өглөө. Б. Мөнхжин нь өнгөрсөн хичээлийн жилийн ҮНДСЭН болон ГҮНЗГИЙ ангийн сургалтуудад хамрагдсан ба манайхаас зохион байгуулсан ОНЛАЙН СОРИЛ уралдаанд идэвхтэй оролцож тэргүүлэгч сурагчдын нэг болж байсан билээ.