8x100 - ЭЕШ 2017
8x100 - ЭЕШ 2017
2017-07-03
ЭЕШ-2017 дүнгээ гаргалаа. Сургалтынхаа сурагчдын амжилт, чанарын тухай товч тайлагная. Энэ жилийн ЭЕШ-ын математикийн сэдвийн хувьд хүнд гэхээр бодлого байхгүй боловч хөнгөн бодлого мөн цөөн байсан нь сурагчдад хугацаандаа амжих, амжихгүйн тухайд томоохон шалгуур боллоо.

Уламжлал ёсоор #8x100 сургалт амжилттай сайнаар дүгнэгдлээ. Үндсэн сургалтад хамрагдсан 120 гаруй сурагчаас 91 сурагч 600-аас дээш оноотой, 14 сурагч 700-аас дээш оноо авсан байна. Сургалтын нийт сурагчдын дундаж оноо 631.7 байсан бөгөөд хамгийн өндөр оноог Б. Батням (784), Б. Билгүүн (774), Ж. Мөнхзаяа (764), С. Баасанпүрэв (756), С. Уянга (756)... гм сурагчид авчээ. Батнямын хувьд 800 онооны босгонд ердөө 3хан оноо дутлаа.
Мөн манай сургалтад хөдөө орон нутгаас ирж суралцсан сурагчид тухайн аймагтаа дээгүүр байранд шалгарсан байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал М. Гангантөгс (Булган, 2-рт), Ж. Мөнхзаяа (Өмнөговь, 1-рт), О. Даваадэмбэрэл (Завхан, 15-рт) нар амжилттай шалгагдсан байна.
Нийт сурагчдадаа, төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Улам хичээгээрэй... 

Манай сургалтаас өмнөх жилүүдийн ЭЕШ-д үзүүлсэн амжилтыг дараах видеоноос сонирхоорой...